card

Худалдаа, хөгжлийн банкны технологийн шинэчлэлтийг дэлхийд тэргүүлэгч Genesys компани үнэлж, шагналаа

ХХБ харилцагч нартаа илүү ойртсон хурдан шуурхай үйлчилгээ үзүүлж, харилцагч нарынхаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн төлөө олон төрлийн ажлыг шат дараатай хийж гүйцэтгэж байна. Үүний нэг нь 2022 онд  дэлхийд тэргүүлэгч Genesys Pure Cloud системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн явдал юм. Мөн олон улсын стандартчиллын ISO байгууллагаас 2021 онд боловсруулан гаргасан “Үйлчилгээний төгөлдөршлийн” ISO 23592:2021 стандартыг Монгол Улсад анхлан нэвтрүүлсэн.

Тэгвэл энэ удаад Контакт центрийн үйлчилгээ, үүлэн технологиор салбартаа тэргүүлэгч Genesys компаниас ХХБ-г GENESYS CX 2023 шагналаар шагналаа. Энэ нь Америкийн программ хангамжийн компаниас Монгол компани шагнал авч байгаа анхны тохиолдол юм.

ХХБ Genesys Pure Cloud системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр харилцагчийнхаа дуудлагыг цаг алдалгүй, тасалдалгүй зэрэг хүлээж авах, санал гомдолд хурдан шуурхай хариу хүргэх, зайн борлуулалт, үйлчилгээг хийх боломжууд бүрдээд байна. Мөн нэгэн зэрэг дуудлага хүлээж авах чадамжаа нэг дахин нэмж байгаагаараа давуу талтай. Өмнө нь бид нэгэн зэрэг 35 дуудлага хүлээн авч байсан бол одоо 75 дуудлага авах боломжтой болсон. Ингэснээр санал гомдолд хурдан шуурхай хариу хүргэж харилцагчийнхаа сэтгэл ханамжийг бодитоор нэмэгдүүлж байна.

Түүнчлэн CLOUD буюу үүлэн шийдлийг нэвтрүүлсэн нь тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд ногоон эдийн засгийн шийдлүүдийг дэмжих зорилготой  уялдаж байгаагаараа онцлогтой юм.

Цаашид ч  Худалдаа Хөгжлийн Банк үйлчилгээний хурдаа нэмэгдүүлж, харилцагчидтай холбогдох харилцааг сайжруулж, дижитал сувгуудаар нэгэн зэрэг цогц үйлчилгээ үзүүлэхийн төлөө ажиллах болно.