card

Бидний тухай

Бид “ШИНЭЛЭГ САНАА, ШИЛДЭГ ШИЙДЭЛ, ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭ” уриан дор хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эдийн засгийн болон технологийн өндөр өгөөжтэй шийдэл боловсруулах, хэрэгжүүлэхэд төвлөрөн ажилладаг бөгөөд борлуулалтын дараах тусламж дэмжлэгийг дэлхийн түвшинд 24/7 горимоор үзүүлдэг. Манай хамт олонд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг төрийн болон хувийн хэвшлийн харилцаа холбоо, банк санхүү, даатгал, эрүүл мэнд, уул уурхай, эрчим хүч, тээвэр логистик, худалдаа, үйлчилгээний салбарын зуун зуун харилцагч байгууллагуудынхаа дэмжлэгээр манай компани итгэл төгс хөгжиж байна.

ЭНЖИНЭКС ХХК-ИЙН ТАНИЛЦУУЛГА

Бидний түүх 1992 онд Монголын анхны харилцаа холбооны хувийн хэвшлийн компани болох Ньюком ХХК-аас эхлэлтэй бөгөөд бизнесийн орчин, бусад цаг үеийн шаардлагаар 2000 оноос Ньюком Технологи ХХК, 2007 оноос ЭНЖИТЕК ХХК болон зохион байгуулагдсан бөгөөд мэдээлэл харилцаа холбооны шийдэл боловсруулах, системийн интеграцийн чиглэлээр Монголдоо тэргүүлэгч байх зорилготойгоор 2007 онд ЭНЖИНЭКС ХХК (NGNEX LLC) салбар компаниар байгуулагдсан юм. 2017 оноос ЭНЖИНЭКС ХХК нь 100% дотоодын хөрөнгө оруулалттайгаар бие даасан компани болон ажиллаж байна. 

ЭНЖИНЭКС ХХК-ийн шийдлийн баг шийдэл боловсруулахдаа дэлхийд тэргүүлэгч технологийн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр ашигладаг бөгөөд үүгээр хэрэглэгчдэдээ урт хугацаанд үйл ажиллагаагаа өргөтгөх боломжтой, үнэ цэнэ бүхий системүүдийг бий болгож чаддаг.

Манай компани дараах чиглэлээр ажиллагаа явуулж байна. Үүнд: