card

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Нэгдүгээрт оюутан залуучуудын сурах нөхцөлийг дээшлүүлэх, бодит мэдлэг олж авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор их, дээд сургуулиудтай өргөн хүрээнд хамтран ажилладаг. Энэ чиглэлийн хүрээнд ШУТИС-ийн харьяа МХТС-д мэдээллийн аюулгүй байдлын цогц виртуал лаборатори байгуулах төслийн эхний шатын амжилттай хэрэгжүүлээд байна.

Хоёрдугаарт авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхыг эрмэлзэн ажилладаг бөгөөд зөвхөн өөрсдийн мэргэшсэн мэргэжил, ур чадварт суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг шударга өрсөлдөөний зарчмаар хэрэглэгчдэдээ санал болгодог.